Насан туршийн минь чин хүсэл

Filed under: by: Mgl - Praise

Насан туршийн минь чин хүсэл
Эзэний ажлыг хийсээр
Энэ дэлхийгээс хагацах өдөр
Эзэний өмнө очно

Зүүд мэт дэлхийн хоосон ажилд
Юунд дэмий автана вэ
Хичнээн шамдангуй зүтгэсэн ч
Үр дүнгүй хоосон байна

Гал дөл мэт ширүүн сорилтоос
Юунаас ч бүү айгаарай
Аврагч Их Эзэний эрх чадал
Агуу учраас ялна

Шижир алтнаас нандин итгэл
Жинхэнэ эрдэнэ болно
Энэ үнэнд итгэдэг хүмүүс
Бүгд ивээн ерөөгдөнө

Сум мэт хурдлах цаг хугацааг
Эзэний төлөө хямгад
Зүрх сэтгэл бүх биеэ өргөн
Зүтгэн ажиллацгаая

0 сэтгэгдэл: