Хосанна Хосанна Хосанна хамгийн эрхэм
Хосанна Хосанна Хосанна хамгийн эрхэм
Чин зүрх сэтгэлээсээ
Эзэний нэрийг магтъя
Магтаалыг аваач Бурхан минь
Хосанна хамгийн эрхэм
Алдрыг алдрыг алдрыг Хаанд өргөе
Алдрыг алдрыг алдрыг Хаанд өргөе
Есүс Есүс Есүс хамгийн эрхэм
Есүс Есүс Есүс хамгийн эрхэм
Хосанна Хосанна Хосанна Есүс
Хосанна Хосанна Хосанна Есүс
Хурдан эргээд ирээрэй /х2
Хийсэн гэм чинь үнэхээрийн
Асар хүнд том боловч
Их Эзэн уучлахгүй гэж үү
Yүрч чадахгүй гэж үү
Бидний Эзэний ариун зүрх сэтгэл
Цэлмэг тэнгэрээс өргөн өргөн
Хурдан эргээд ирээрэй /х2
Бидний Эзэн өдөр бүр
Таныг хүлээж байна
Шөнө болгон үүд хаалгаа дэлгээд
Санаа сэтгэл зовнин
Төөрсөн хүүгээ буцан ирэхийг
Бүх л шөнөжин хүлээж байна
Хурдан эргээд ирээрэй / 2
Намайг Эзэн шийтгэсэн ч
Өөрийнхөө тэр гараар
Зодож бас хайрлан өрөвдөж
Аргадаж бас хамгаалдаг
Бидний Эзэний өргөн тэвэр рүү
Хурдан эргээд ирээч ирээч
Хэл яриагаар Их Эзэнийхээ
Нэр алдрыг магтан дуулъя
Сэтгэл зүрхээр Их Эзэнийгээ
Баярлан магтан дуулъя
Халлелүяа халлелүяа
Халлелү халлелүяа
Халлелүяа халлелүяа
Халлелү халлелүяа
Хүмүүсийг хараад дэлхийг харахад
Миний сэтгэл ханамжгүй
Миний Их Эзэн Түүнийг харахад
Миний сэтгэл ханамжтай
Гэрэлтэн байгаа нарыг хараад
Бас тэр холын хол уулсыг харахад
Бүхнийг бүтээсэн миний Ёхова
Намайг хайрладаг
Миний Их Эзэн зөвхөн Тэр байхад
Миний сэтгэл ханамжтай
Хүмүүсийг хараад дэлхийг харахад
Миний сэтгэл ханамжгүй
Миний Их Эзэн Түүнийг харахад
Миний сэтгэл ханамжтай
Дорнын салхи салхилаарай
Өрнийн салхи салхилаарай
Өргөст бутны дунд Сараана
Есүсийн үнэр анхилна
Халлелүяа Амээн
Хэний үгэнд чи итгэдэг вэ
Есүс Христийн үгэнд итгэдэг
Хэний үгэнд чи итгэдэг вэ
Есүс Христийн үгэнд итгэдэг
Есүс намайг чөлөөлсөн
Есүс намайг эдгээсэн
Бурхан надад хэрэгтэй
Мөнхийн ялалтыг өгсөн
Хараа сунган уулсыг ширтэнэ
Хаанаас миний тусламж ирдэг вэ
Тэнгэр газрыг бүгдийг бүтээсэн
Агуу Эзэнээс ирдэг
Тэр чамайг хөл алдуулахгүй
Чамайг сахин хэзээч үүрэглэхгүй
Өдрийн наран шөнийн саран
Чамайг хорлохгүй
Үүрдийн Эзэн үргэлж чамтай хамт/х2
Аав минь ээ Таны зөвөөр биднийг дуудаач
Есүс Их Эзэн ариун цусаараа биднийг хучаач
Агуу хүчит Ариун Сүнс минь ээ!
Эрх мэдлээрээ бидэнд ирээч
Цэвэр ариун хувцсаа өмсөөд
Баяртайгаар Эзэнд үйлчлэгч
Таны ард түмнүүдийн дээр
Эзэн үргэлж хамт байгаач
Yүрийн шүүдэр мэт Эзэний залуучууд бид
Түүний өмнө босон зогсоно
Эзэн агуу нэрээрээ биднийг ивээн адислаач
Зөвхөн Өөрийн гэрлийг харуулаач
Энэ дэлхийг аврахын тулд Хүүгээ өгсөн
Бурхан Эцэг минь ээ!
Бүх улс үндэстэн бүх дэлхийн ард түмнүүдээс
Магтаалыг Өөртөө аваач
Та өндөрт дээдлэгдээч
Ундран оргилох булаг мэт
Хайрын их далайг Та бүүвэйлж
Хүчит аварга хүрхрээ мэт тэнгэрээс асган
Зовлонт сэтгэлийн хүлээсийг тайлна
Гал шиг хайр бидэнд ирэхэд
Гашуудлын биш баярын нулимс унаган
Далд сэтгэлийн нууцыг нээсэн
Гал хайрыг тань магтан дуулъя
Таны хайр ариун
Таны хайр уудам
Таны хайр хязгааргүй
Таны хайр хувирашгүй /х2
Уулс далайн тэртээгээс
Таны хайр гол мэт урсдаг
Зүрх сэтгэлээ нээх үед минь
Эзэн эрх чөлөөг өгнө
Би үнэнд баярлахдаа
Өдөр бүр гараа өргөн
Таны хайр надад ирэхэд
Yргэлж магтан дуулна
Таны хайрыг магтан дуулна
Таны хайрыг магтан дуулна /х2
Намайг бүжиг бүжихэд
Бүгд шоолон инээдэг
Тэд нар Эзэнийг мэдвэл
Хамт баярлан дуулж бүжиг бүжнэ
Уулын бэлээр гол тань урсаж
Урсах газар бүрт сэргэлт авчирна
Уудам хөндий хээр тал нутагт
Ундрах гол тань энэ газар оршино
Их Эзэний минь гол биднийг бүжиглүүлнэ
Их Эзэний минь гол зүрхийг минь бадраана
Их Эзэний минь гол инээмсэглэл хайрлаж
Таны гол мөрөнд талархан баясана
Амьдрал тэтгэх Их Эзэний гол мөрөн
Ундлах бүхнийг сэргээн босгоно
Голын хөвөөг бараадан байгчид
Эзэнээр цанган эргэн ирнэ
Хайрыг өвөрлөн уулын тэртээгүүр
Эзэний оршихуйг бид хайсаар явна
Голын эргийг бид даган гүйсээр
Хүүг тань магтан баярлан бүжнэ
Уудам их орчлонгийн дор би хэн бэ
Уужуу ардын минь хувь тохиол юунд вэ
Урагшлах амьдралын минь зам хэний гарт вэ
Уужим сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ
Ухаарал бүрээс хүн гэгээрэхийг хүсэвч
Уужрах сэтгэл хэзээ ч ханахгүй
Урдах замаа л тэр харж явмаар байвч
Учрал бүртэй тулгарах болдог
Үлэмж их буян үйлдсэнээр бурхан болох уу
Үйлийн үрээ эдлэж барах нь үнэнд нийцэх үү
Үргэлж баяртай сэтгэлийг хаанаас олох вэ
Үймрэх сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ
Үйлс бүхнээс та тайлал бүхнийг хайвч
Үнэн худлын дунд зааг ялгаа бий
Үргэлжид гэрэлтэх ганцхан зам байна
Үлдсэн амьдралаа мөнх итгэл болго
Хайхрамжгүй явах нь хайрын илрэл үү
Харамсаж өнгөрөөсөн бүхэн гэмшил мөн үү
Хамаг юмсыг сайхнаар яаж бодох вэ
Хайлах сэтгэлд минь тайлал хаанаас ирдэг вэ
Хайсаар яваад амьдралаа харамсаж бүү үр
Хайсан бүхний тань хариуг тайлж өгөх
Харамгүй хайрын амин Үг Тэр хол биш ээ
Хичээж олоод үнэнээр амьдар аа
Ургац нь арвин ч ажилчид нь цөөн тул
Ургацын Эзэнд хандан бүгдээр
Ажилчдын төлөө гуйгаарай гэж
Эзэн Есүс хэлсэн
Эзэн Бурхан минь намайг таалаад
Найзтай минь хамт илгээж өгөөч дээ
Алсын замд биднийг босгон
Алдрынхаа төлөө хэрэглээч
Улаан буудайн бяцхан үр
Үхэхгүй бол ургахгүй
Хайрын Эзэний хэлснийг
Анд минь чи санаач
Аадар боороотой
Салхи шуурга зовлон дунд ч
Мөнхийн хаанчлалын төлөө
Хамтдаа алхацгаая
Урьж байна энэхэн газарт
Урьж байна мөхөс дорой биедээ
Өөрийнхөө хүмүүсийн
Магтаалд оршихыг таалдаг Танд
Гараа бид сунган
Зүрхээ ч бид өргөн
Таны алдарт магтаалыг бид өргөе
Бүтээлүүд жавхланг Тань илэрхийлж
Замбуулин алдрыг Тань тунхаглана
Өөрийнхөө хүмүүсийн
Магтаалд оршихыг таалдаг Танд
Магтаалын өргөлөө
Танд бид өргөж байна
Учирсан сорилт үүрсэн ачаагаа
Эзэн Есүсийн өмнө хэлбэл
Шаналсан намайг Тэр өрөвдөн харж
Бүхий л зовлонг минь Өөртөө авна
Хүнд ачаагаа ганцаараа үүрээд
Тэсч чадахгүй сөхрөн унахад
Намайг өрөвдөж аврах хүн бол
Ивээлийн Эзэн зөвхөн Есүс
Бэрхшээл зовлон хэцүү бүхнээ би
Эзэн Есүсийн өмнө хэлбэл
Агуу хайраа Тэр надад үзүүлэн
Өөрийн гараар намайг аварна
Үүрсэн ачаагаа дийлэхгүй үедээ
Эзэн Есүсийн өмнө хэлбэл
Миний өмнөөс Тэр ачааг минь үүрч
Өөрийн гараар намайг аварна
Сэтгэл дэхь сорилт аймшигт гэмийг би
Эзэн Есүсийн өмнө хэлбэл
Есүс Тэр миний хүч чадал болоод
Өөрийн гараар намайг аварна
Хөх тэнгэрийн агуу Их Эзэн минь
Монгол түмний минь сэтгэлийг Та анагаагаач
Уянгат сайхан аялгуу шингэсэн
Зүрх сэтгэл амь амьдралаа Тандаа зориулъя
Эцэг дээдэс минь нэгэн цагт
Эзэн тэнгэр минь гэж дууддаг байсан
Эрин зууны үр удам нь болсон бид
Ирээдүйгээ Эзэн тэнгэр минь гэж эхэлнэ
Та адислаач миний Монголыг
Та ерөөгөөч миний ард түмнийг
Та эдгээгээч миний уудам талыг
Бүх Монгол зөвхөн Таныг
Мэхийн хүндэтгэе
Та нэгтгээч миний Монголыг
Та чөлөөлөөч миний ард түмнийг
Та сэргээгээч миний уудам талыг
Бүх Монгол зөвхөн Таныг
Мэхийн хүндэтгэе
Мэхийн хүндэтгэе
Өвдөг сөгдөн мөргөм үү!
Тэнгэрийн уудам хязгаараас
Минийх гэж Та намайг
Хөрст дэлхийн газраас
Хүний нэрээр минь дууджээ
Газраас Таны нэрийг дуудахад
Тэнгэрээс Та хариулах юм
Тэнгэр газрын зуур
Та бидний холбоо байх юм
Та бол алдартай амилсан Эзэн
Та бол үхлийг ялсан ялалтын Эзэн
Гэрэлт хувцаст нэг элч чулууг зайлуулахад
Таныг ороож байсан давуу тэнд үлдсэн
Та бол алдартай амилсан Эзэн
Та бол үхлийг ялсан ялалтын Эзэн
Амилсан Есүс бидэнтэй уулзсан
Айдас гунигийг зайлуулж хайраар мэндэлсэн
Үхэл мөхөн устаж Эзэн амилсан
Үргэлж баяртайгаар магтан дуулцгаая /аа/
Амийн алдарт Хаанд бид эргэлзэхгүй
Аврагч үгүй амьдрал хоосон мэт уйтай
Эзэний мөнхийн хайраар энэ хорвоог ялаад
Иордон голыг гатлан нутагтаа очъё
Та бол намайг аварсан
Миний Аврагч Эзэн
Та бол юутай ч зүйрлэшгүй
Миний нандин эрдэнэ
Та бол хамгаас итгэмжтэй
Миний хайртай найз
Та бол миний амьдарч буй
Бүхий л утга учир
Би Танд хайртай Есүс би Танд хайртай
Та бол миний цорын ганц хайртай Эзэн
Халлелүяа Есүс халлелүяа
Таны гайхамшигт нэрийг мөнхөд дуулъя
Би Таны нэрээс хэзээ ч ичихгүй
Би Таны дуудлагаас хэзээ ч ухрахгүй
Таныг алдаршуулах нь миний чин хүсэл
Таны төлөө амьдрах нь миний чин хүслэн
Хэрвээ чамайг харанхуй хөндийд
Ганцаар гунин алхах үед
Чи бүү ай! Тэр чамайг хөтөлнө
Чамайг аюулаас хамгаалж
Хэзээ ч мартаж орхихгүй гэж
Тэр амласан Түүний үг үнэн
Та бол сайн үеийн үед
Миний зүрх сэтгэлд магтаалыг өгсөн
Та бол сайн үеийн үед
Шөнийн харанхуйгаас гэрэл тань гийнэ
Та бол сайн Та бол сайн үеийн үед
Биднийг бузар гэмтэй байхад
Бидний төлөө Тэр үхсэн
Ариун Сүнс бидэнд дүүрэхэд
Одоо бид нар босож зогсоод
Түүний хайр нь мөнхийн бөгөөд
Түүний энэрэл хязгааргүйг гэрчилнэ
Та бол сайн үеийн үед
Миний зүрх сэтгэлд магтаалыг өгсөн
Та бол сайн үеийн үед
Шөнийн харанхуйгаас гэрэл тань гийнэ
Та бол сайн Та бол сайн үеийн үед
Таны надад зориулсан
Төлөвлөгөөг тань ойлгохгүй ч
Амьдрал минь Таны гарт
Би тодоор харж байна
Итгэлийн нүдээр
Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ
Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу
Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ
Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу
Өнө эртний цагаас эхэлсэн
Их Эзэний минь агуу хайр
Бидний уулзалтаар дамжуулан
Yр жимсийг гарган
Энэ хорвоо дэлхий дээр
Таны амьдарч байгаа тань
Бид бүхэнд үнэхээрийн
Баяр хөөрийг авчирдаг
Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ
Гайхамшигт тэр хайрыг та авч байна уу
Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ
Гайхамшигт тэр хайрыг та авч байна уу
Талархаж байна
Ухаарч чадахгүй байсан би
Хичнээн эрхэм чухал нэгэн болохыгоо
Өнө эртнээс өнөөг хүртэл Бурханы агуу хайр
Үргэлж над руу хандсаар байсанд
Баярлаж байна
Тэр агуу хайрыг зааж өгсөнд тань
Эзэн Есүсийн зөвшөөрөгдсөн танд
Аврагч Эзэний хайраар илүүгээр үйлчлэн
Одоо би ч дэлхий даяар дамжуулна
Та бол хайрыг авахын төлөө
Тэр агуу хайрыг дамжуулахын төлөө
Эзэн Таныг сонгон энэ газар суулгасан нь
Дахин нэг үр жимсийг хүсэмжлэн
Талархалтайгаар тэр хаалгаар ороод
Эзэний ариун ордонд орцгооё
Эзэнд талархан Түүний нэрийг
Бүгд өндөрт магтан дуулцгаая
Эзэний баяр хөөр надад дүүрэн байна
Би үргэлж баяр хөөртэйгээр Эзэнийг магт
Эзэний баяр хөөр надад дүүрэн байна
Би баярын дуугаа Эзэнд өргөе
Бурхан Эзэний өмнө өвдөг сөгдөн мөргөе
Бузар гэмийн хүлээснээс гаргасан Түүнийг магтъя
Амьдралд найдвар авчирсан агуу Тэр Бурхан
Амийг бидэнд өгөхөөр Хүүгээ илгээсэнд талархъя
Талархъя Тандаа талархъя
Талархъя Тандаа талархъя
Амьдралд найдвар авчирсан
Агуу Тэр Бурхан
Амийг бидэнд өгөхөөр
Хүүгээ илгээсэнд талархъя
Танд алдрыг өргөх нь
Миний сэтгэл
Таны өмнө чин үнэнчээр
Би амьдаръя
Сэтгэлд минь буй бүхэн
Танд хүндлэл авчраг
Биширдэг бүхэн минь
Танд оршдог
Тандаа би хайраа өгч
Зүрх сэтгэлээ даатгая
Зөвхөн Таныг зоръё
Амьсгал авах бүрт минь
Амьд явах мөч бүхэнд
Алдарших болтугай Та
Тандаа би ирлээ
Зүрх минь шинэчлэгдэхийг зөвшөөрөөч
Танд байгаа хайраараа надруу урсаач
Тандаа би ирлээ Миний дотор буй доройн хамт
Өөрийн хайраараа Намайг дүүргэн бялхуулаач
Өө ойртооч хайраараа намайг тэврээч
Өө хөтлөөч Өөрийн гараараа Би Таны хамт
Бүргэд мэт өндөрт халина
Таны Сүнс намайг
Таны агуу хайрын
Хүч чадлаар хөтөлдөг
Нүдийг минь нээгээч
Алдрыг тань харахыг зөвшөөрөөч
Танд байгаа хайраараа над руу урсаач
Зүрхэнд минь нээгээч
Өдөр бүр миний амьдралд
Өөрийн хайраараа Намайг дүүргэн бялхуулаач
Танд би хайртай
Тайвшрал минь болсон Эзэн
Гунигийн нулимсыг арчиж өгдөг
Энэрэнгүй сэтгэлт Аав минь
Магтан дуулъя
Хүч минь болсон Их Эзэн
Мөхөстөж сульдахад хүч чадал тань
Намайг түшин босгодог
Их Эзэний хайр Эзэний ивээл
Миний дотор дүүрэн бялхах тул
Дутагдах зүйл нэг ч үгүй
Миний сэтгэл миний сүнсээ
Ариун хайраа Эзэн Танд өргөж
Таны замаар алхална
Бурхан дэлхийг үнэхээр хайрлан
Ганц Хүүгээ өгсөн шиг
Бусдыг та хайрлаарай
Хайраасаа хуваалцаарай
Танд сайхан мэдээг хүргэе
Түүхэнд байхгүй зүйл болсон
Итгэвэл та аврагдана
Ирэх улсын эзэн болно
Бурхан дэлхийг үнэхээр ивээн
Ганц Хүүгээ өгсөн шиг
Бусдыг та ивээгээрэй
Ивээлээсээ хуваалцаарай
Бурхан дэлхийг үнэхээр уучлан
Ганц Хүүгээ өгсөн шиг
Бусдыг та уучлаарай
Урамтайгаар алхаарай
Таныгаа магтъя
Таныгаа хүндэлье
Тандаа талархая
Тандаа баярлалаа
Есүс Та миний Аврагч
Миний Чөлөөлөгч
Миний Эдгээгч
Миний Эзэн
Таны хүслээр би төрсөн
Таныг бид эрэн хайна
Ивээлийг тань үгүйлж байна
Бүх магтаал бүх алдрыг
Зөвхөн Та хүртэх нь зохистой
Таныг бид эрэн хайна
Ивээлийг тань үгүйлж байна
Эвсэн өргөх энэ дууг
Хүртэх зохистой нь Та
Өө агуу Хурга Танд бүх алдар нь байг
Бидний Яавэ мөнхийн агуу Бурхан
Ганцхан Таныг бид хүндэтгэн
Зүрхээ тэнгэр өөд өргөе
Хаадын Хаан Эздийн Эзэн
Хаан суудлаа байгуулаач
Таныг ерөөе өө Их Эзэнийхээ нэрээр
Таныг ерөөе өө Их Эзэнийхээ хайраар
Энэ газарт ирсэн Их Эзэний ариун хүүхдэд
Их Эзэний баясгалан Их Эзэний хайр
Дүүрэн дүүрнээр дүүрэн дүүрнээр
Бялхаж байхыг /ерөөж байна/
God bless you
God bless you
Таныг ерөөе өө
Их Эзэнийхээ хайраар
Таныг магтъя Агуу Эзэн
Та бол цорын ганц
Таныг дуулъя энхийн Эзэн
Танд би хайраа илчилье /ээ/
Таныг магтъя
Та бол шудрага Их Эзэн
Таныг магтъя Агуу Эзэн
Та үнэн амьдрал
Таны нэрээр дуудагдсан
Таны хүмүүс даруу байж
Танд хандан залбирах сэтгэлээр
Таны царайг харахыг хүснэ
Таны нэрээр дуудагдсан
Таны хүмүүс сөгдөн гуйхад
Таны ивээл бороо мэт
Бороо мэт асгарна
Тэнгэрээс Таны дууг сонсоод
Тас харанхуйг орхиж
Таниар өвчнөө эдгээлгэхэд
Таны хайр бороо мэт асгарна
Залбирах залбирлаар минь
Таны мэлмий тунгалаг байж
Таны чих сонор байдаг
Таны чих сонор байдаг
Танд хандсан сэтгэл минь
Зөвхөн магтаалыг өргөнө
Ариун Сүнсээр ариусгагдсан
Ариун сүм байхын төлөө
Таны зүрх сэтгэл цохилно
Таны оршихуйд би зогсоод
Таны хайрыг мэдэрхийг хүснэ
Тэртээ холоос намайг зорьсон
Гайхамшигт хайрыг тань
Айдас ичгүүрээ ардаа орхиод
Ариун Таны сэнтийн өмнө сөгдөөд
Анхилуун үнэрт магтаалыг
Тандаа өргөе
Намайг хайраар бялхуулаач
Сэтгэл зүрхийг минь эмчлэн анагаагаач
Ариун сүнс минь Та салхилаач
Агуу үйлсийг зөгнөн харуулаач
Таны өмнө өршөөгдсөн
Таны өмнө зөвт ариун болсон
Амиа өргөн авралыг Та төлсөн
Есүс бүхнээ Танд өгье /өө/
Зүрхэн дотроо Таныг тээж
Зөвт замд Тантай хамт алхъя /аа/
Загалмайн өмнө залбиран сөгдөж
Аврагч Эзэнд талархъя
Халлелүяа Халлелүяа
Халлелүяа Халлелүяа
Халлелүяа Халлелүяа
Таны өмнө өршөөгдсөн
Таны сүмийг байгуулах
Чин хүсэл зүрхэндээ тээж
Өөрт байгаагаа нэгтгэн
Чадах бүхнээ хийж байна
Хураах ургацаа харсан
Зөн хараа зүрхэндээ тээж
Гар гараасаа барин
Энэ нутагт сэргэлтийг хүсч байна
Биднийг санаач Тандаа өргөсөн мөчийг
Биднийг дурсаач золиос болон явсныг минь
Биднийг санаач ариун Та мөнхөд үнэнч
Залбиралдаа дурсан
Тандаа бид өргөж байна
Таны хайр цуст загалмай дээрээс гэрэлтсэн
Дахин амилж үүрд мөнхөрсөн
Таны хайр зовлонт зүрхний минь шанлалыг эдгээсэн
Дахин төрүүлж амьдрал бэлэглэсэн
Дуусашгүй дундрашгүй хувирашгүй
Таны хайр
Мөхөшгүй мөнхийн хайр
Миний Есүс зөвхөн Таных
Таны хайр миний гэмийн төлөө зовлон эдэлсэн
Золиос болон намайг аварсан
Таны хайр түмэн нүгэлт намайг уучлан өршөөсөн
Тамын зовлонг надаас зайлуулсан
Таны хайрын нөмөрт
Ивээлийг тань хүртэхээр ирлээ
Энэ уужуу хайрын илчинд
Өчүүхэн би дулаацна
Таны хайрын нөмөрт
Сургаалыг тань хүртэхээр ирлээ
Энэ ариун хайрын илчинд
Өчүүхэн би ухаарна
1. Булиглан шаналах зүрхийг минь тайвшруулж
Бузар үйлийн тогооноос
Та намайг татжээ
Бодол оюунаар минь үл хүрэх газраас
Буурай миний биеийг авахаар
Та Өөрөө иржээ
Би Танд хайртай Есүс
Би Танд хайртай /х2
2. Итгэл бишрэл бүгдийгээ хайрлаад
Элбэрэл хайрын сургаалаа
Та надад өгчээ
Гэмээс намайг чөлөөлж гэрэлд Та гаргаад
Гэмтэй миний биеийг авахаар
Та Өөрөө иржээ
3. Баяр баяслын гэрлээ Та тусгаад
Бусдын нүглийг Өөртөө авч
Та золиослогджээ
Ариун нандин биеэ хайрын өргөл болгоод
Амьгүй миний биеийг авахаар
Та Өөрөө иржээ
Та эхэн ба эцэс
Эхлэл ба төгсгөл
Та альфа ба омега
Та бол биднийг бүтээгч
Танд бүх алдрыг өргөн
Бүх магтаалыг өргөе /өө/
Та бидний агуу Их Эзэн
Танд зүрхээ өргөе /өө/
Танд бүх алдрыг өргөн
Бүх магтаалыг өргөе /өө/
Та бидний агуу Их Эзэн
Танд зүрхээ өргөе /өө/
Та биднийг авралд дуудсан
Гэмээс Та чөлөөлсөн
Өөрийн хүч ба дахин амилалтаа
Бидний зүрх сэтгэлд асгасан
Төгс хүчит миний Бурхан Эзэн
Хийж чадахгүй зүйл нэг ч үгүй еэ
Бидний бүх бодлыг
Бидний бүх хүслийг
Бидний бүх мөрөөдөл бүх найдвар
Үнэнч шудрага миний Бурхан Эзэн
Бидний бүх бодлыг өөрчилж чадна
Огт бүтэхгүй зүйлийг үйлдэн
Үхсэн нэгнийг амьдруулагч
Түүнийг ялах нэгэн хэн ч байхгүй
Эзэний үгэнд итгэж найдан
Гүн газар луу тороо шидэн
Өнөөдөр Түүний гайхамшигт ажлыг хараарай
Эзэний үгэнд итгэж найдан
Итгэлтэйгээр тороо шидэн
Итгэгч нэгэнд чадахгүй зүйл үгүй
Тунхаглацгаая Их Эзэнийг
Дээдийн дээд Эзэний нэрийг магтъя
Эзэний агуу гайхамшигтай хүч чадал нь
Бүх дэлхий даяар таран түгсэн
Бүтээгч Эзэнээ би магтан дуулъя
Ариун ариун Эзэний нэрийг өргөөд
Алдарт Эзэний Хаан суудлын өмнө
Бүгдээр өвдөг сөгдөн хүндэтгэцгээе
Түүний нэр Есүс, Есүс
Гуниг зовлонгүй
Тэр бузартсан сэтгэлийг
Тайвшруулж
Гэмийг уучилдаг
Түүний аврал
Мөнхийн мөнхөд байх болно
Тэнгэр дэхь Эзэнээс өөр
Намайг хүсэмжилэх хүн энэ дэлхийд байхгүй
Сэтгэл хүч чадалдаа би итгэж байна
Зөвхөн нэг л тэр үнэнд би итгэдэг
Эзэн миний хүч чадал
Эзэн миний хүч чадал
Эзэн миний хүч чадал
Мөнхийн Их Эзэнийг би түшинэ /х2
Үүрд мөнхөд
Тэр бол хамгийн эрхэм
Дээдийн дээд мөнхийн агуу Хаан
Мөнхөд хүндлэлийг авах
Түүний нэрийг магтан дуулъя
Тэр бол Эзэн
Мөнхөд үнэнээр захирна
Баярлацгаа
Бүх газар тэнгэр магтан дуулцгаа
Тэр бол хамгийн эрхэм
Дээдийн дээд Хаан
Тэр бүхнээс хүчтэй
Тэр бүгдийг ялсан
Үхлийн харанхуйг зайлуулж
Мөнхийн гэрлээ бидэнд өгсөн
Есүс бол Эзэн
Өө Халлелү-яа
Та Дээдийн Дээд
Мөнхийн Эзэн билээ
Халлелү-яа /х6
Халлелү-яа /х3
Есүс бол Эзэн /х4
Энэ дэлхийн Эзэн билээ
Тэр гэрэлт саруул шөнө дунд
Тэнгэр элч нар ирээд
Алтан ятгаа гартаа бариад тэд магтан дуулцгаалаа
Амар амгалангийн Хаан ирэх тул тайван бай
Энэ шуугиант дэлхий бүгдээрээ аниргүй дүнсийнэ
Тэнгэр элч нар жигүүр дэлгэн энэ газар дээр буун ирж
Амар амгалангийн Хааныг дахин магтан дуулахад
Уйтгар гунигтай дэлхийд агуу тайвшрал ирлээ
Бүх дэлхий баярлан баясаад бүгд магтан дуулцгаана
Энэ зовлонт дэлхий дээр амьдран ачааг үүрэгч хүмүүс
Бартаат уулнуудыг давахдаа гаслан зовлонг амсана
Нүгэлт дэлхий дээр амьдравч шинэ найдварыг аван
Тэнгэр элчийн магтаалыг сонс ч амар амгалан бай
Эртний зөнчийн зөгнөл биелэн тэр Бэтлэхэм хотод
Бүх дэлхийг Аврагч Эзэн бяцхан Есүс төрлөө
Тэнгэр элч нарын баярт дуу дахин сонсогдох үед
Энэ дэлхийд амьдрагч бүх хүмүүс баярын дуунд уярна
Тэр өдөр Их Эзэний
Агуу хүч цог жавхланг
Дэлхийн бүх үндэстэн
Ард түмэн бүр харна
Хаан суудлын өмнө бүгд
Мэхийн өвдөг сөгдөн
Магтаал алдрыг өргөн
Хүндлэн мөргөнө
Яавэ миний Бурхан
Хүндлэл алдрыг зөвхөн Та аваач
Яруу алдарт Эзэнийг
Бид хайрлана
Яавэ миний Бурхан
Хүндлэл алдрыг зөвхөн Та аваач
Яруу алдарт Эзэнд
Бид үйлчилнэ
Тэр өндөр оргил тийш хандан
Өдөр бүр мацан явж байна
Миний жинхэнэ хүсэл сэтгэл
Өдөр бүр Эзэнээс гуйж байна
Их Эзэн минь намайг дагуулж
Тэр оргил дээр хөтлөн гаргаач
Өндөр оргил гэрэл хайраар
Үүрд мөнхөд бялхан дүүрч байна
Гэм гуниг зовлонтой газар
Амьдран сууж байгаа боловч би
Гэрэлтэй өндөр оргилыг
Өдөр бүр ширтэн харж байна
Эргэлзэх мананг сарниулдаг
Шанлалын үүлгүй тэр оргил
Баяр хөөр үнэн амгалан
Зөвхөн тэр оргил дээр байдаг
Бартаатай өндөр энэ замыг
Чадлаараа туулан гарч явна
Дахин Танаас гуйн ярьж байна
Эзэн минь намайг удирдаач
Миний Их Эзэнийг даган явж
Тэр өндөр оргил дээр очоод
Мөнхийн тэр жаргал ивээлийг
Баяр хөөртэйгөөр магтаарай
Тэр үнэхээр үзэсгэлэнтэй
Үнэхээрийн үзэсгэлэнтэй
Хаадын Хаан Их Эзэн
Үзэсгэлэнтэй
Тэр үнэхээр гайхамшигтай
Үнэхээрийн гайхамшигтай
Бүхний дээд агуу Хаан
Үнэхээрийн гайхамшигтай Их Эзэн
Сайхан сэтгэлт хоньчин Эзэн минь
Үргэлж удирдан дагуулж
Шимтэй ногоон хөндий уул талаар
Биднийг бэлчээрлүүлээч дээ
Ариун хоньчин Аврагч Есүс
Биднийг үргэлж удирдаач
Ариун хоньчин Аврагч Есүс
Биднийг үргэлж удирдаач
Хонин сүргийн Эзэн Есүс минь
Бидний замыг удирдаач
Хонин сүргийг гэмээс хамгаалаад
Төөрсөн нэгнийг нь авраач дээ
Ариун хоньчин Аврагч Есүс
Бидний гуйлтыг сонсооч
Ариун хоньчин Аврагч Есүс
Бидний гуйлтыг сонсооч
Сарнай цэцгэнд шүүдэр унахад
Би ганцаар цэцэрлэгт ирнэ
Чихэнд намуухан сонсогдох тэр дуу
Эзэнийх гэдэг нь тодорхой
Эзэн минь надтай алхан ярилцаж
Намайг найзаа болгосон юм
Тэнд надтай хуваалцсан баяр хөөрийг
Хэн ч мэдэрч чадахгүй юм
Эзэний тэр гоёмсог дуу хоолой
Шувуудын дууг чимээгүй болгоно
Надад сонсогдсон Эзэний дуу хоолой
Миний чихэнд цуурайтна
Гүн харанхуй цэцэрлэг дунд
Эзэнтэй хамт байхыг хүсэвч
Зовлонт дэлхий рүү яв гэж тушаасан нь
Намайг дуудсан Бурханы дуу
Аврагч Эзэнийг чи мэдэх үү
Түүний төгс хайрыг мэдэх үү
Тэнгэрт оршигч Их Эзэн
Хүүгээ өгсөнийг чи мэдэх үү
Би энэ хайрыг олсон
Аврагч Хүүд итгэдэг
Замаа Та заагаач
Аврагч Эзэнд би итгэдэг
Тэр үхлийг ялан дийлсэн
Мөнхийн амьдралд би итгэдэг
Хаан удахгүй ирэх болно
Би энэ хайрыг олсон
Аврагч Хүүд итгэдэг
Замаа Та заагаач
Есүс Та миний сайн найз
Үүрдийн үнэнч анд
Үүнийг юу ч өөрчилж чадахгүй
Тэр хотыг чиглэн давшицгаая
Их Эзэн бидний жанжин байх болно
Тэр хотыг чиглэн давшицгаая
Их Эзэн бидний жанжин байх болно
Хүчит цэргүүд ээ! Эзэн тушааж байна
Хүчит цэргүүд ээ! Эзэн тушааж байна
Сион ууланд бүрээн дууг
Чангаар хадаан цуурайтуулаарай
Сион ууланд бүрээн дууг хадаагаарай
Сион ууланд бүрээн дууг
Чангаар хадаан цуурайтуулаарай
Сион ууланд бүрээн дууг хадаагаарай
Сионы гэрэлт баясгалант өглөө
Харанхуй энэ хорвоод үүр цайж байна
Хамаг зовлонгоо жаргалаар солилоо
Сионы сүр жавхлант гэрэл тусч байна
Сионы гэрэлт баясгалант өглөө
Эрх чөлөө боолчуудад буцан ирж байна
Эртний зарлагуудын мөрөөдсөн авралыг
Хүн төрөлхтөн хуваалцаж байна
Шинэхэн ногоо талд ургаж байна
Ширгэсэн гол мөрөнд ус урсаж байна
Энэ уулнаас тэр ууланд цуурай хадаж байна
Есүсийн хайр ивээлийг магтан дуулж байна
Мөрөн далай тал хээр нутгаа
Магтаалыг Их Эзэнд өргөсүгэй
Дайн дажин гэмт явдлаар бузартсан дэлхийн
Магтаалын дуулал тэнгэрт хүрч байна
Амээн
Сонсооч сонсооч, сайхан үг сонсооч
Өвлийн тэр хүйтэн шөнө ер бусын элч ирээд
Анхны энэ мэдээг энэ дэлхийд зарлаж
Хээр талын ядуу хоньчдод хөөр баярыг авчирсан
Сонсооч сонсооч, та бүгд сонсооч
Энэ хорвоогийн Аврагч Эзэн төрлөө
Дорно зүгт тэр од туяарч хөх тэнгэрт аялан
Орчлон дэлхий дээгүүр өдөр шөнөгүй гийнэ
Гурван мэргэн алсаас гарч холын одыг дагасаар
Аврагч Эзэнийг үзэхээр алс холоос ирлээ
Баруун хойшоо аялагч од Бэтлэхэмд хүрч ирээд
Аврагч Хүүгийн гэрийн дээр аядуухан тогтлоо
Мэргэн гурав Хүүг хараад өвдөг сөгдөн мэндэлж
Үнэт бэлэг өргөөд Их Эзэнийг хүндлэв
Сүр жавхлант магтаалыг
Танд бид өргөөд
Тэнгэр өөдөө гөрөө сунган
Таныгаа бид магтъя
Гайхамшгийг бүтээгч
Та ямар агуу вэ
Танаас илүү агуу нь
Энэ орчлонд үгүй /х2 үгүй еэ
Сүр жавхлант Хаан морилж
Есүсийн нэр алдрыг магтан дуулуул
Алдарт их Аав минь хүчит их Аав минь
Үүрд биднийг удирдан жолоодооч дээ
Биелэлийг олсон Зууч Та
Бидний гуйлтыг сонсооч Ариун Сүнсээ
Бидэнд дүүргэн өгөөч биднийг хайрлан хараач
Эзэн минь биднийгээ үүрд захираач дээ
Алдартай Ариун Сүнс минь
Ашдын үнэнийг бидэнд хэлж өгөөрэй
Аз жаргалт энэ мөчид Агуу Их Эзэн минь
Ариухан Сүнстэйгээ хамт байлгаач дээ
Эцэг Хүү Ариун Сүнсийг
Үүрд мөнхөд хүндэтгэн магтан дуулъя
Дээдийн дээд сүр жавхлан мөнхийн хайр ивээл дунд
Их Эзэн Таныгаа бид харж байна
Их усны шуугиан мэт дуу хоолой
Энэ л газар дэлхийд цуурайтахад
Сүр хүч алдар магтаалд зохистой
Сэнтийд залрагч Нэгэнийг бүгд магтана
Түмэн цэргийн агуу Жанжин Нэгэн
Төгс хүчээр муу нэгнийг ялаад
Хүлсэн гинжийг тас татсан учир
Халлелүяа хэмээн хашгирцгаая
Халлелүяа Эзэнийг магтъя Халлелүяа
Халлелүяа Эзэнийг магтъя Халлелүяа
Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой
Сэнтийд залрагч Нэгэнийг бүгд магтъя
Сэргэлт байх болно энэ газарт
Сэргэлт байх болно энэ газарт
Баруун зүгт зүүн зүгт
Өмнө зүгт хойд зүгт
Сэргэлт байх болно энэ газарт
Өвс хатан цэцэгс ганддаг ч
Эзэний үг нь мөнхийн мөнх
Өвс хатан цэцэгс ганддаг ч
Эзэний үг нь мөнхийн мөнх
Эзэний үгэнд итгэгч нэгэн
Түүний авралыг олж авна
Эзэний үгээр үйлдэгч нэгэн
Түүний хүч чадлыг харах болно
Эзэний үг нь мөнхийн мөнх
Эзэний үг нь мөнхийн мөнх
Эзэний үг нь мөнхийн мөнх
Мөнхийн мөнх мөнхийн мөнх
Өгөөмрөөр хайрлагч Эзэнд өргөе
Өргөх өргөлдөө хайраа шингээе
Хамгийг захирагч Хаадын Хаанд
Харамгүйгээр өргөе
Зүрх сэтгэлийн золиос
Зөвтийн Бурханд очдог
Хайрын өргөл ариун өргөл
Эзэн Та надад мөнх амийг бэлэглэсэн
Миний амьдралд Та агуу их үнэ цэнэтэй
Авралыг өгсөн Танд бүхнээ би зориулан өгч
Өдөр бүр Таны алдрын гэрлийг тусгая
Өдөр бүр Эзэн Таны үгээр зогсч суран
Таныг илүү их танихыг хүсэн залбирна
Алхам бүрийг минь Та удирдан зааж өгөхөд
Өдөр бүр Таны алдрын гэрлийг цацраая
Өдөр бүр Таны төлөө амьдаръя
Өдөр бүр Таны замыг дагана
Өдөр бүр Тантай би хамт алхана
Таны төлөө өдөр бүр
Таны төлөө өдөр бүр
Таны төлөө өдөр бүр амьдаръя
Өдөр бүр бид бүхэнд
Идэх хоол өгч байдаг
Энэрэл хайр ивээлт Их Эзэнд
Үнэхээр талархаж байна
Өдөр бүр бидэнтэй хамт байж
Ивээлээ Та буулгаач
Ариун энэ газраас гарахад минь
Амар тайвнаа хайрлаач
Гэрлүүгээ буцан явах замд
Эзэн минь хамт байгаач
Миний бүх хожмын амьдралыг
Хайрлан хамгаалж өгөөч
Энэ өдөр өнгөрч шөнө болсон ч
Эзэн минь хамт байгаач
Их Эзэн минь миий зүрх сэтгэлд
Гэрэл болон үлдээч
Өмнө зүг хойд зүг
Баруун зүг зүүн зүг рүү
Гайхамшигт энэ мэдээг
Бид нар зарлаж явна
Хар цагаан шар арьстан
Дэлхийн бүх үндэстэнд
Гайхамшигт энэ мэдээг
Бид нар зарлаж явна
Өндөр уулнаас ч өндөр
Өргөн далайгаас хязгааргүй
Та ямар агуу хайраар
Биднийгээ хайрласан юм бэ
Мөнхийн үнэн хайраараа
Нигүүсэгч Нигүүсэгч Эзэн
Өнөөдөр бол өнөөдөр бол
Их Эзэн биднийг бүтээсэн өдөр
Баярлацгааж хөгжилдөцгөөж
Их Эзэний хайрыг санаж явцгаая /аа/
Өнөөдөр Аврагч Эзэний өдөр
Баярлан магтан дуулцгаая /аа/
Өнөөдөр Их Эзэн биднийг бүтээсэн
Өнөөдөр бол өнөөдөр бол
Их Эзэн дахин амилсан өдөр
Баярлацгааж хөгжилдөцгөөж
Их Эзэний хайрыг санаж явцгаая /аа/
Өнөөдөр Аврагч Эзэний өдөр
Баярлан магтан дуулцгаая /аа/
Өнөөдөр Их Эзэн дахин амилсан
Өнөөдөр бол өнөөдөр бол
Ариун Сүнс бидэнд ирсэн өдөр
Баярлацгааж хөгжилдөцгөөж
Их Эзэний хайрыг санаж явцгаая /аа/
Өнөөдөр Аврагч Эзэний өдөр
Баярлан магтан дуулцгаая /аа/
Өнөөдөр Ариун Сүнс бидэнд ирсэн
Өнө эртний цагаас тэнгэрийн улсад
Тань руу хандсан төлөвлөгөө байжээ
Ертөнцийн Эзэн ширтэн хараад
Үнэхээр сайхан гэж өгүүлэн хэлжээ
Энэ дэлхийн юунаас ч илүү эрхмээр
Өөрийн гараараа чамайг бүтээсэн юм
Би чамайг харахдаа баярлан баясна
Би чамд үнэхээр хайртай
Танд би хайртай
Таныг ивээг
Таны сэтгэл зүрхэнд
Бид бүхний
Чин хайрыг өргөе
Өө Ааваа Та аваач
Хаанд өргөж буй чин өргөлийг
Өндөр дуугаар Их Эзэнийг магтан дуул
Цорын ганц Их Эзэний хүүхдүүд бид
Түүнийг өргөн хүндлээд
Миний бие ба магтаалыг өргөж байна
Халлелүяа Халлелүяа
Чин зүрхний өргөлийг Тандаа өргөе
Өө Ааваа Та аваач
Хаанд өргөж буй чин өргөлийг
Өндөр дуугаар Их Эзэнийг магтаж байна
Өө агуу Их Эзэн
Өө ариун Их Эзэн
Зовлон шанлалаар дүүрэн
Энэ дэлхийгээс би ирлээ
Өө Та намайг сонсооч
Таны ариун оршихуйд ирлээ
Хүсэл байхгүй боловч гэм хийх юм
Та намайг өөрчлөн шинэчлэн засаач Эзэн
Эзэн Таныг алдаршуулан
Эзэн Танд алдрыг өргөн
Эзэн Таны өргөөнд мөнхөд оршин суух болно
Эзэн
Эхлэл ба Төгсгөл
Альфа ба Омега
Ариун Ариун Их Эзэн
Тэнгэр дэлхийг бүтээсэн
Тэнгис далайг дүүргэсэн
Таны хүч чадал хязгааргүй
Өө Есүс Их Эзэн
Өө Есүс Их Эзэн
Өө Есүс Есүс Их Эзэн/х2
Хүн төрөлхтнийг хайрлан
Хаан суудлаа орхисон
Хамгаас хүчтэй Аврагч Их Эзэн
Модон загалмайг үүрсэн
Миний төлөө Та үхсэн
Хайрын хайрын Их Эзэн
Хадан булшнаас амилсан
Харанхуйн хүчийг Та ялсан
Хаадын Хаан Дээдийн Дээд Эзэн
Тэнгэрт одсон Их Эзэн
Дахин ирэх шударга Шүүгч
Танд өвдөг бүхэн сөгдөн мөргөнө
Ер бусын Хаант улс бидний дунд
Есүс миний сэтгэлд бий
Түүний сүр хүч үеийн үед
Есүс миний сэтгэлд бий
Бидний баяр хөөр Түүний хайр
Есүс миний сэтгэлд бий
Хязгааргүй агуу хүч чадал
Есүс миний сэтгэлд бий
Өө, өө, өө Есүс миний сэтгэлд бий
Өө, өө, өө Есүс миний сэтгэлд бий
Тэр бидний мөнхийн Эзэн Хаан
Есүс миний сэтгэлд бий
Тэр бидний итгэлийн үндэс
Есүс миний сэтгэлд бий
Өөрийнх нь бэр мэт хүмүүсийн
Есүс миний сэтгэлд бий
Ер бусын улсад Тэр дуудсан
Есүс миний сэтгэлд бий
Өө Ертөнцийн Эзэн минь ээ
Тань руу зүрх сэтгэл минь тэмүүлж
Дуулах дуу минь Таныг үүрд магтъя
Сэргэн сэргээч миний сүнс ээ
Уянгалаг ятгаа хөглөөч
Үүрийг угтан Есүс Эзэнээ магтъя
Есүс Есүс Есүс миний дуу
Есүс Есүс Есүс миний дуу
Өөрийн Бурханы Хүү рүү чи эргэн
Хайр ба Сүнсээр тэврүүлээд
Сэтгэл зүрхээ зөвхөн Түүндээ бялхаагаач
Ариун сүнс амьдралд чинь буун ирж
Чамд дүүрэн оршихыг
Сэтгэлээ нээгээд Түүнд чи зөвшөөрөөч
Есүс өө Есүс намайг дүүргэхээр ирээч
Есүс өө Есүс намайг дүүргээч дээ
Чиний зүрх баяр хөөрөөр дүүрээд
Гараа өндөрт Түүнд буун өгч
Энэ дууг баяртайгаар хамтдаа дуулцгаая
Бүх гуниг нулимсаа чи Түүнд өг
Шаналсан жилүүдээ ч өг
Есүсийн нэрээр чи шинэ амьдралд орно
Өөрийнхөө замаар хөтлөн дагуулаач
Зөвхөн Эзэн Таныг хүсэмжилж байна
Үнэн магтаалыг авахын тулд
Өөрийнхөө хайраар Та дүүргээч
Цангаж буй миний сүнс Таныг дуудаж байна
Зүрхэнд минь мутраа хүргээч
Таныг л хүсэмжилж байна бүр илүүгээр
Зүрхэнд минь мутраа хүргээч Та
Өөрийн царайг над дээр тусгасныг
Миний сүнс маш сайн мэднэ
Өргөн босгож ариусгасныг тань
Миний сүнс маш сайн мэднэ
Уул нурахад би зогсч
Таны гарын хүч чадлаар
Зүрхний тольтод тань оршихоо
Миний сүнс маш сайн мэднэ
Өөртөө ойртуулаач намайг бүү орхиоч
Миний найз гэж сонсохын тулд
Бүхнээ би Танд зориулна
Та миний хүслэн өөр хэн ч өгөхгүй
Таны ариун оршихуйд
Таны хайрын хүчийг мэдрэхэд
Замыг олж Тан руу очиход минь туслаач
Та бүх хүсэл минь
Үүрдийн хүч чадал минь Та
Та бүх хүсэл минь
Дэргэд минь Та байгаач
Өө Халлелүяа бид цөм нэг болоод
Эзэний нэрийг магтацгаая
Өө халлелүяа гар гараа барин
Баярын дуугаа өргөцгөөе /х2
Гуниг зовлонтой баяр жаргалтай
Ямар ч үе байсан
Бүгдээр Эзэнээ магтацгаая /аа/
Хүч чадалтай сул дорой
Ямар ч хүн байсан
Бүгдээр Эзэнээ магтан дуулъя
Өө Эзэнийг дээдэлье
Тэр бол магтаал авах Нэгэн
Эзэн намайг мөхлөөс аварсан
Хосанна хадан суурь Эзэн
Миний авралын Бурханыг
Ивээн алдаршуулцгаая
Есүс миний Аврагч
Түүний нэрийг өргөе
Халлелүяа дуулъя
Халлелүяа дуулъя
Магтан дуулъя
Есүс миний итгэл
Түүний нэрийг өргөе
Есүс миний найдвар
Түүний нэрийг өргөе
Есүс миний Эзэн
Түүний нэрийг өргөе
Өдөр бүр Эзэний таныг
Ивээгээч гэж би Түүнд залбирна
Тэр таныг хэзээ ч мартахгүй
Тэр таныг хэзээ ч орхихгүй
Түүний ивээл үеийн үед оршино
Бэрхшээлт замын дунд ганцаараа гэж бүү бод
Би таны төлөө залбирч байгааг санаарай
Нүд үзээгүй чих сонсоогүй
Сэтгэлдээ хэзээ ч мэдрээгүй
Хамгийн сайн сайхныг Тэр танд бэлгэлэнэ
Эзэн таныг ивээг
Олон жилийн өмнө Бэтлэхэмд
Ариун библид бичигдсэнээр
Аврагч Эзэн Есүс
Өнөөдөр мэндэллээ
Сонсооч элч нар дуулан байна
Хаан Эзэн төрлөө
Хүн бүхэнд аврал өгөхийн тулд
Христ Эзэн мэндэллээ
Хоньчид хонио манах үед
Гэрэлт одыг харлаа
Тэнгэр элчийн магтан дуу
Тэнгэрээс хүнгэнэн сонсогдлоо
Орчлонг бүтээсэн Эзэний дотор
Миний итгэл байгаа
Орчлонг бүтээсэн Эзэний дотор
Миний итгэл байгаа
Дуул Халлелүяа
Халлелүяа Халлелүяа
Халлелү Халлелүяа
Орчлонд бүхнийг бүтээж
Амьдрал өгсөн
Бидний Эзэн Та бүх бурхдаас ч хүчтэй
Орчлонд бүхнийг эхлүүлж
Амьдрал өгсөн
Ганцхан Таныг бид магтан дуулъя
Бид Таныг магтъя
Таныг дуулъя
Таныг хүндэлье Их Эзэн
Таныг дуулъя
Таныг дуулъя
Таныг хүндэлье Их Эзэн
Орчлон дэлхийгээр хэрэн тэнэхдээ
Их Эзэнийг мэдэхгүй явсан
Өөрийн зоргоор зөрүүдлэн
Гэм нүглийг хийсээр ирсэн
Есүс ээ энэхэн бие минь
Уучлалыг авч чадна гэж үү
Өт хорхойноос дор би чинь
Өршөөлд тань багтана гэж үү
Олон хүмүүс над дээр ирээд
Миний найз болсон ч гэлээ
Өвчтэй бие шархтай сэтгэл минь
Тайвшралыг авч чадсангүй
Есүс ээ энэ биеийг минь
Өрөвдөн өршөөн соёрхооч
Түшиг тулгуургүй бие минь
Тайтгарлыг авахыг хүсэж байна
Нүгэлт миний ёолон шаналахыг
Их Эзэн Есүс сонссон
Сорвитой тэр хайрын гараараа
Миний биед хүрсэн Эзэн
Эзэн минь энэхэн бие минь
Дахин нулимс унаган байна
Эзэн минь надад одоо ямар ч
Зовинол шаналал үгүй
Өөрийн нүгэл хүнд ачаагаа
Бүгдийг нь хөсөр хаялаа
Их Эзэн Есүс минь
Надтай үргэлж хамт байдаг
Эзэн минь энэхэн бие минь
Хязгааргүй их баярлаж байна
Өөрийн бие сэтгэл сүнсээ
Их Эзэнд өргөн барьж байна
1. Орчлон дэлхийн ганц Эзэн Есүс Христ
Орчлон дэлхийн ганц Эзэн Есүс Христ
Их Эзэн Та цорын ганц Эзэн
Хүн төрөлхтний Эзэн
Түүний таалал бол бид бүхэнд аврал
Есүс бүхний Эзэн
Есүс бүхний Эзэн
2. Энэ дэлхийд зөвхөн ганц Эзэн Есүс Христ
Энэ дэлхийд зөвхөн ганц Эзэн Есүс Христ
Их Эзэн Та цорын ганц Эзэн
Хүн төрөлхтний Эзэн
Түүний таалал бол бид бүхэнд аврал
Есүс бүхний Эзэн
Есүс бүхний Эзэн
Надад байгаа анхилуун тосоо
Эзэнд авч ирээд
Түүний ариун хөл дээр үнсээд
Тосоо түрхлээ
Миний төлөө бартаат замыг туулсан тэр хөл
Алхам тутамд агуу хайраа сийлэн үлдээжээ
Надад байгаа анхилуун тосоо
Эзэнд авч ирээд
Түүний ариун хөл дээр үнсээд
Тосоо түрхлээ
Миний төлөө загалмайд хадагдсан тэр хөл
Урсгасан цусаараа миний гэмийг цагаатгасан
Надад байгаа анхилуун тосоо
Эзэнд авч ирээд
Түүний ариун хөл дээр үнсээд
Тосоо түрхлээ
Эзэн дахин энэ газар дээр залрах тэр үед
Эзэн агуу хайраараа намайг авч яваач
Надад мөнхийн амьтай Аврагч бий
Надад мөнхийн амьтай Аврагч бий
Надад мөнхийн амьтай Аврагч бий
Надад мөнхийн амьтай Аврагч бий
Надад хайртай байдаг Эзэн
Миний төлөө амиа өгсөн
Дахин амилж тэнгэрт одоод
Миний Их Эзэн болсон
Эзэн ирэхэд тэнгэрийн улсад
Эзэнтэй амьдарна мөнхийн мөнхөд /х2
Надад хайртай байдаг Эзэн
Миний хоньчин болон ирсэн
Намайг үргэлж удирдах тул
Эзэнийг даган амьдарна
Надтай хамт алхаж байна
Надтай хамт зогсож байна
Надтай хамт үргэлж байна
Бүгдийг Тэр хийнэ
Сул доройг минь мэдэж
Нинжин сэтгэл надад өгч
Гэмт амьдралаас бусад
Амьдралыг өгсөн
Тэр бидэнтэй үргэлж ойр дотно
Тэр бидэнтэй бидэнтэй хамт
Муу муухай амьдрал дахь
Мухар хоосон бишрэлийг
Шудрага бус явдлыг минь
Тэр уучилсан
Миний төлөө сэтгэл зовж
Муу бүхний минь өмнөөс
Хүн төрөлхтний өмнө
Тэр золиос болсон
Намайг өөрчлөөч
Намайг өөрчлөөч
Таны дуудсан дуудлагыг
Төгс биелүүлж чадахын тулд
Намайг өөрчлөөч
Намайг цагаатгасан Есүст
Өөрийн амьдралыг өргөе
Үргэлж итгэмжит байлгаач
Аврагч Есүс ээ
Би Эзэний төлөө амьдарна
Баяр хөөр минь хязгааргүй
Миний явах замыг удирдаач
Аврагч Есүс минь
Намайг аварсан Есүсийг
Насан туршдаа түшиглэе
Намайг одоо Та хүлээн аваач
Аврагч Есүс ээ
Эзэн загалмайд цовдлуулан
Намайг чөлөөлсөн учир
Энэ бие сэтгэл зүрхээ
Их Эзэнд зориулъя
Намайг тас харанхуй дунд тэнүүчлэх үед ч
Их Эзэн хамт байдаг юм
Намайг сорилтонд унан зовон шаналах үед ч
Их Эзэн хамт байдаг юм
Баярлан магтан дуулаад
Халлелү Халлелүяа
Халлелү Халлелүяа
Бид нар магтан дуулаад
Халлелү Халлелүяа
Халлелү Халлелүяа
Эзэн надтай үргэлж хамт байдаг
Намайг хүнгүй далд газар сөгдөн гуйж байхад ч
Их Эзэн хамт байдаг юм
Намайг хэнд ч мэдэгдэхгүй сайн үйлс хийж байхад ч
Их Эзэн хамт байдаг юм
Хүчгүй болон доройтсон сонгосон хүнтэйгээ
Их Эзэн хамт байдаг юм
Дэлхийн бүхий л хүмүүстэй ах эгч дүүс нартай
Их Эзэн хамт байдаг юм
Насан туршийн минь чин хүсэл
Эзэний ажлыг хийсээр
Энэ дэлхийгээс хагацах өдөр
Эзэний өмнө очно
Зүүд мэт дэлхийн хоосон ажилд
Юунд дэмий автана вэ
Хичнээн шамдангуй зүтгэсэн ч
Үр дүнгүй хоосон байна
Гал дөл мэт ширүүн сорилтоос
Юунаас ч бүү айгаарай
Аврагч Их Эзэний эрх чадал
Агуу учраас ялна
Шижир алтнаас нандин итгэл
Жинхэнэ эрдэнэ болно
Энэ үнэнд итгэдэг хүмүүс
Бүгд ивээн ерөөгдөнө
Сум мэт хурдлах цаг хугацааг
Эзэний төлөө хямгад
Зүрх сэтгэл бүх биеэ өргөн
Зүтгэн ажиллацгаая
Насны нар шингэлээ намайг аваач Та
Гүн харанхуй хучлаа надтай нэгдээч Та
Энэ амьдрал туйлдлаа гараа надад өгөөч
Эрж явснаа оллоо надтай хамт байгаач
Голын ус урсах нь миний амьдрал мэт
Хүн миний жаргал зулын гэрэл байж
Бүх орчлон зуурдынх ч намайг авч үлдээч
Их Эзэн Та минь эгнэгт хэвээрээ
Өнгөрөх мөч бүр минь Таных байгаасай
Орчлонг ялж гарсан онцгой хайр минь ээ
Намайг Та хөтлөөч гараа би өгье/өө/
Нартай ч бүрхэг ч өдөр надтай хамт байгаач
Гал шиг хайр ойртоход зовлон хайлж урсана
Зүрх сэтгэл угаах нулимс садарна
Хар үхэл ч намайг булааж чадахгүй
Булш ч намайг булахгүй надтай хамт байгаач
Харах нүд анилаа хайраа тусгаач Та
Гэмт миний төлөө юу хийснээ санаач
Гүн харанхуйг нэвтлэн гэрэл чинь туслаа
Амьдрал үхлийн алинд ч надтай хамт байгаач
Ногоон өвс цэцгүүдийг
Хэн ургуулсан бэ
Намираа бороо өгч байдаг
Их Эзэн минь ургуулсан
Тэнгэрт нисэх шувуудыг
Хэн өсгөж байна вэ
Тайван ойдоо нойрсуулагч
Их Эзэн минь өсгөж байна
Одод мичид гаригуудыг
Хэн бүтээсэн бэ
Орчлон дэлхийг үүсгэсэн
Их Эзэн минь бүтээсэн
Нүдээ нээгээд
Алдарт Хааныг хараарай
Чанга дуугаар
Их Эзэнийг магтаарай
Би Танд хайртай
Би тунхаглая
Халлелүяа
Би хүндэлье
Нэг л зүйлийг гуйна
Нэг л зүйлийг хайна
Таны өргөөнд би амьдрахыг хүснэ
Миний бүхий л өдрүүд
Миний бүхий л амьдралд
Таныг би харахыг хүсч байна
Та намайг сонсооч
Би Таныг дуудахад
Өөрийн царайг надаас бүү нуугаач
Та миний бамбай
Хүч чадал минь
Та намайг өргөнө
Нэг л зүйлийг гуйна
Нэг л зүйлийг би хүснэ
Таны царайг
Таны царайг
Харахыг хүсч байна
Магтаалаар үргэлжид бялхвал
Ивээлээр царай чинь гэрэлтэнэ
Ариун Сүнсээр дүүрэн буй
Бие биенийгээ харах болно
Халлелү Халлелү алгаа ташин
Халлелү Халлелү өндөр дуугаар
Халлелү Халлелү гараа өргөөд
Их Эзэнээ магтан дуулъя
Талархалаар үргэлжид бялхвал
Ивээлээр царай чинь гэрэлтэнэ
Ариун Сүнсээр дүүрэн буй
Бие биенийгээ харах болно
Гуйлтаараа үргэлжид бялхвал
Ивээлээр царай чинь гэрэлтэнэ
Ариун Сүнсээр дүүрэн буй
Бие биенийгээ харах болно
Хайраараа үргэлжид бялхвал
Ивээлээр царай чинь гэрэлтэнэ
Ариун Сүнсээр дүүрэн буй
Бие биенийгээ харах болно
Магтаалаар төлж чадахгүй гайхамшигтай хайр
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Бүгд цуглан магтацгаая ах эгч дүүс нар аа
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Өө Их Эзэний хүүхдүүд ээ
Чангаар магтан дуулцгаая
Ивээлт ариун замаар баяртайгаар алхацгаая
Их Эзэний Хаан ширээний өмнө
Хурдан очицгооё
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Бидний авсан агуу хайр нь үгээр хэлшгүй
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Баяртайгаар магтан дуулсаар
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Удахгүй бүгдээрээ Их Эзэнийг харах болно
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Сүр жавхлант Хаан ширээнд ариун Эзэн заларна
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Үндэстэн бүр тэнгэрийн улсаас Их Эзэнийг магтана
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Мөнхийн мөнхөд Эзэний алдрыг магтан дуулцгаана
Эзэний сүр жавхлан Халлелүяа
Магтан дуулал эгшиглэж байхад
Хүмүүн бүхэн баяртай
Тэнгэрийн Эзэн Аавын нэр сүр
Ариун ариун ариун юм
Хүн бүхэн магтан дуулцгаая
Ариун оршигч Их Эзэнийг
Халлелүяа Халлелүяа
Халлелүяа Амээн
Их Эзэний минь эрх чадал
Мөнхийн мөнхийн мөнхийн юм
Их Эзэний минь алдарт улс
Ариун ариун ариун юм
Тэнгэрт залрагч Их Эзэн
Дэлхий нийтийг хянаж байна
Их Эзэн минь хүсэл бодлоо
Өөрийн санаснаар биелүүлнэ
Элбэрэлт Аавын хүсэл бодол
Ариун ариун ариун юм
Есүс минь ээ хурдан ирээч
Баярт өдрийг бидэнд өгөөч
Магтан дуул ивээлээ хайрласан Эзэнээ
Түүний агуу хайрыг тунхаглацгаая
Тэнгэрийн элч нар Түүнийг алдаршуулж хүндлэгтүн
Ариун Эзэнээ хүндлэн алдаршуулъя
Бүхий л өдөржин хонио манах хоньчин мэт
Өөрийн хүүхдээ хайрлан хамгаалдаг юм
Магтан дуул Их Эзэний агуу хүч чадлыг
Магтан магтан мөнхөд магтан дуулъя
Магтан дуул ивээлээ хайрласан Эзэнээ
Бидний төлөө тамлуулан алагдсан
Бүхнийг Аврагч Есүс бол авралын найдвар
Даруу зангаар хүндэтгэн мэхийцгээе
Магтан дуулагтун гэмийг минь үүрсэн Эзэнийг
Түүний хайр бол хязгааргүй их билээ
Магтан дуул ивээлээ хайрласан Эзэнээ
Магтан дуул ер бусын элч нараа
Есүс биднийг удирдан залж байгаа учраас
Алтан титмийг нь Их Эзэндээ өргөе /өө/
Аврагч Их Эзэн бузартсан дэлхийг ялаад
Алдартайгаар бидэнд буцан ирнэ
Магтан дуулъя дуугаа дуулан
Эзэнийг магтъя
Магтан дуулъя дуугаа дуулан
Эзэнийг магтъя
Тэр бол алдрын Их Эзэн
Тэр бол Хаадын Хаан
Намайг аварсан Их Эзэнийг
Миний сүнс магтан дуул
Магтан дуулъя магтан дуулъя
Өндөр дуугаар Хаанд магтаалыг өргөе
Магтан дуулъя магтан дуулъя
Өндөр дуугаар Хаанд магтаалыг өргөе
Магтаалын дээдийг авагч Их Эзэн
Үргэлж хамтдаа орших Эзэн
Өвдөг сөгдөн Түүний нэрийг дуудагтун
Есүс миний Хаан
Есүс миний Хаан
Есүс миний Хаан Амээн
Магтан дуулъя миний сүнсээ
Магтан дуулъя миний сүнсээ
Миний дотор байгаа бүх юмсаа
Бүгд магтан дуулъя
Талархаж байна миний сүнсээ
Талархаж байна миний сүнсээ
Миний дотор байгаа бүх юмсаа
Бүгд талархаж байна
Баярлаж байна миний сүнсээ
Баярлаж байна миний сүнсээ
Миний дотор байгаа бүх юмсаа
Бүгд баярлаж байна
Хаадын Хаан Их Эзэн
Хаадын Хаан Эзэнийг магтъя
Магтан дуулъя Таны нэрийг
Хамгийн эрхэм дээд
Хаан ширээн дэх Хурга
Магтан дуулъя Таны нэрийг
Та бол Хаадын Хаан
Эздийн Эзэн Есүс
Мөнхөд ялагч Та бол бидний
Төгс магтаал дахь
Мөнхийн үнэ цэнэ/х2
Магтан дуулъя Эзэний нэрийг
Магтаал хүндлэл бүхнийг
Түүнд өргөе /өө/
Бид нар ариун гараа өндөрт өргөөд
Эзэний нэрийг магтацгаая
Нэрийг магтацгаая
Нэрийг магтацгаая
Эзэний нэрийг
Магтан дуулцгаая хүүхдүүд ээ
Мөнхийн амиа өгсөн Бурханыг магтацгаая
Магтан дуулцгаая хүүхдүүд ээ
Мөнхийн хайраа өгсөн Бурханыг магтацгаая
Хүйтэн загалмайд Хүүгээ өргөсөн Тэр
Хүүхдүүд бидэнд туйлаас хайртай даа
Бидний гэмийг уучлан өршөөгч Тэр
Бүхнийг аврах гэгээн хүсэлтэй
Магтан дуулцгаая /аа/
Магтан дуулцгаая /аа/
Гайхалтай зүйл болно
Магтан дуулцгаая /аа/
Бүгдээрээ гуйцгаая /аа/
Бүгдээрээ гуйцгаая /аа/
Гайхалтай зүйл болно
Бүгдээрээ гуйцгаая /аа/
Бие биенэ хайрлацгаая /аа/
Бие биенэ хайрлацгаая /аа/
Гайхалтай зүйл болно
Бие биенэ хайрлацгаая /аа/
Сургаал сонсоцгооё /оо/
Сургаал сонсоцгооё /оо/
Гайхалтай зүйл болно
Сургаал сонсоцгооё /оо/
Магтан дуулцгаая /аа/
Магтан дуулцгаая /аа/
Гайхалтай зүйл болно
Магтан дуулцгаая /аа/
Бүгдээрээ гуйцгаая /аа/
Бүгдээрээ гуйцгаая /аа/
Гайхалтай зүйл болно
Бүгдээрээ гуйцгаая /аа/
Бие биенэ хайрлацгаая /аа/
Бие биенэ хайрлацгаая /аа/
Гайхалтай зүйл болно
Бие биенэ хайрлацгаая /аа/
Сургаал сонсоцгооё /оо/
Сургаал сонсоцгооё /оо/
Гайхалтай зүйл болно
Сургаал сонсоцгооё /оо/
Магтан Халлелүяа Халлелүяа
Эзэний нэрийг өргөе
Магтан Халлелүяа Халлелүяа
Эзэний нэрийг өргөе
Миний уруулаа Их Эзэнийг магтан дуул
Гараа өргөн Эзэний өмнө ирлээ
Дүүргэн өгөөч Есүсийн хүч чадлаар
Миний амаа Эзэнийг магтан дуулна
Миний сэтгэл Эзэнийг магтана
Миний сүнс Эзэнд талархана
Аврагч минь Та ариун нэрээрээ
Мөхөс надад ивээлээ хайрласан
Аврагч минь Та Хаадын Хааны
Шудрага суудлаас биднийг захираач дээ
Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Хааны хувцаснаас үзэсгэлэнт гоёмсог
Сараан цэцэг мэт
Шувуудын уяхан жиргээ Эзэнийг магтан дуулах мэт
Миний Аавын бүтээх ур ухаан
Ямар гайхамшигтай вэ
Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Шөнийн тэнгэрт гялалзах од
Өглөөний тунгалаг наран мэт
Хөлгүй их гүн далай мөнх сарьдаг оргилууд
Миний Их Эзэний сүр жавхланг
Юутай сайхан дүрслэнэ вэ
Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Уул талд шуугин исгэрэх салхи
Намуухан урсах боргио
Байгалийн бүх чимээнээс Түүний дуу сонсогдох нь
Их Эзэний тэр агуу хүслийг
Надад ойлгуулах мэт
Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Хааны хувцаснаас үзэсгэлэнт гоёмсог
Сараан цэцэг мэт
Шувуудын уяхан жиргээ Эзэнийг магтан дуулах мэт
Миний Аавын бүтээх ур ухаан
Ямар гайхамшигтай вэ
Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Шөнийн тэнгэрт гялалзах од
Өглөөний тунгалаг наран мэт
Хөлгүй их гүн далай мөнх сарьдаг оргилууд
Миний Их Эзэний сүр жавхланг
Юутай сайхан дүрслэнэ вэ
Миний Аавын бүтээсэн үнэхээр сайхан энэ дэлхий
Уул талд шуугин исгэрэх салхи
Намуухан урсах боргио
Байгалийн бүх чимээнээс Түүний дуу сонсогдох нь
Их Эзэний тэр агуу хүслийг
Надад ойлгуулах мэт
Сүнсийг минь Тэр чөлөөлнө
Цусаараа нүглийг ялсанд
Итгэдэг итгэдэг
Ичгүүрийг минь Тэр авсан
Өвчнийг эдгээсэн гэдэгт
Итгэдэг итгэдэг
Туг сүлдээ өргөе
Учир нь Эзэн нүглийг ялсанд
Миний Аврагч амьд
Миний Аврагч амьд
Миний Аврагч амьд
Миний Аврагч амьд
Ачааг минь авахад
Би босч зогсоод
Уулын оргил дээр бүжин
Хаант улсыг хүлээнэ
Миний баяр баясгалан миний найдвар
Миний мөнх амь болсон Эзэнээ
Бүхий л өдөржин шөнөжин магтан дуулавч
Байнга сэтгэлд минь дутагдаж байна
Хайрлан дурсан санадаг миний сайн хоньчин
Аль ч цэцэгт ногоон цэцэрлэгт
Хонин сүрэгтэйгээ замдаа хамт яван
Хамтдаа хөгжилдөн баярладаг
Зам ч үгүй өргөн зэлүүд хээр талаар
Хичнээн хайвч замаа олохгүй
Зүг бүрт хэсэн тэнүүчлэх намайг хараад
Дайсан минь элэглэн шоолно
Эзэний энэрэнгүй амар тайван дүр төрх
Тэнгэр элч баяртай угтан
Их Эзэний гайхамшигтай үнэн үгэнд
Тэнгэр газар хариу өгнө
Чин зүрхнээс минь дурсагдах Есүс минь ээ
Таны дуу хоолой ч хөгжилтэй
Миний шинэ амь жинхэнэ найдвар болсон хүн
Ганцхан Есүс Эзэн билээ
Миний Бурхан Өөрийн алдар дахь баялагаар
Христ Есүсийн дотор хэрэгтэй бүхнээр минь хангадаг
Миний Бурхан Өөрийн алдар дахь баялагаар
Христ Есүсийн дотор хэрэгтэй бүхнээр минь хангадаг билээ
Таны нэр бол Яавэ Ирэ
Таны нэр бол Хангагч Бурхан/х2
Түүнд өг Тэр чамд буцааж өгнө/х2
Тэнгэрийн цонх чиний дээр нээгдэхэд
Тэнгэрийн цонх чиний дээр нээгдэхэд
Тэнгэрийн цонх чиний дээр нээгдэхэд
Хэмжсэнээр чинь Тэр чамд буцааж өгнө
Зүрхэндээ баяртайгаар Тандаа өгье
Зүйл бүрийн ивээлээр үргэлж биднийг хангалуун байлгаач
Зүрхэндээ баяртайгаар Тандаа өгье
Зүйл бүрийн ивээлээр үргэлж биднийг хангалуун байлгаач дээ
Миний бүтээгч Эзэн
Зүрхийг минь бий болгоод
Амь минь Түүний гарт байсан
Дэлхийн сууриас өмнө
Тэр нэрийг минь мэддэг
Тэр бодлыг минь ч мэддэг
Хагацал уналтыг харж
Тэр дуудахад минь сонсдог
Эцэг минь намайг
Өөртөө дуудсан
Хаа ч байсан юу ч хийсэн
Тэр хэзээ ч орхихгүй
Миний бүхий л амьдрал Эзэний дотор
Эзэн дотор байдаг
Амьсгалах хором бүр минь ч гэсэн
Миний амьдралын ариун бүхэн
Зам минь ч Эзэний дотор
Амьсгалах хором бүр минь ч гэсэн
На на на на на на /х2
Энэрэл нигүүслийн давалгаа
Эзэний царайг би хаанаас ч хайна
Эзэний хайр намайг хөтөлнө
Өө гайхамшигт Их Эзэний минь хайр
Миний гэмийг угаах нь
Есүс Их Эзэний минь цус юм
Намайг дахин ариусгах
Есүс Их Эзэний минь цус юм
Есүсийн урсах цус
Цагаатгал надад өгдөг
Үнэтэй тэр эрдэнэ бол
Есүс Их Эзэний минь цус юм
Намайг үхлээс аврах нь
Есүс Их Эзэний минь цус юм
Уучилж өгсөн баталгаа нь
Есүс Их Эзэний минь цус юм
Миний гэмийг угаах нь
Есүс Их Эзэний минь цус юм
Миний гавъяа ер байхгүй
Есүс Их Эзэний минь цус юм
Амар тайван найдвар бол
Есүс Их Эзэний минь цус юм
Надад байгаа үнэн бол
Есүс Их Эзэний минь цус юм
Мөнхөд миний хэлэх үг
Есүс Их Эзэний минь цус юм
Миний яруу магтаал бол
Есүс Их Эзэний минь цус юм
Миний дотор байдаг Есүс Христ минь
Үхлээс дахин амилсан миний Их Эзэн
Миний Хаан миний дуу
Миний амь миний баяр
Миний хүч миний илд амар тайван
Миний Эзэн Их Эзэн
Миний дотор байгаарай
Чиний Эзэн бол Би билээ
Ямар ч зовлон гамшиг дунд
Чамайг хамгаалах болно
Хэзээ ч битгий айгаарай
Чамайг хамгаалан туслах тул
Мэгдэх хэрэггүй гараас хөтлөх болно
Олны дундаас онцлон чамайг
Би дуудсан тул чи бол минийх билээ
Минийх билээ Би бол чиний Эзэн юм
Үргэлж чамайг нандигнан
Эрхэмлэн хүндэлж хайрладаг
Чиний Эзэн Бурхан Ёхова билээ
Миний Есүс миний Аврагч
Мөнхийн амийг надад өгсөн
Миний амьдрал миний бүх зүйл
Мөнхийн хайраар намайг аварсан
Есүс Тандаа би талархана
Бүх зүрхээрээ Таныг хайрлая /аа/
Бүх хүчээрээ Таныг хүндэлнэ
Бүх амьдралаараа хайрлая /аа/
Бие сэтгэлээрээ Таныг дээдэлнэ
Миний Есүс
Миний магтаал миний Есүс
Мөнхөд магтан хүндэлнэ
Миний аврал миний найдвар
Хадан суурь минь болсон Эзэн
Есүс Тандаа би хайртай
Миний зүрхний хүсэл бол Таныг магтах нь
Миний зүрхний хүсэл бол Тантай ойр байх
Миний зүрхний хүсэл бол амьдралын
Бүх л өдрүүдэд дагах нь
Эзэн ариун замаа заагаач
Таны үнэнд алхамаар байна Эзэн
Ариун замаа Та заагаач
Тандаа өөрийгөө бүхлээр нь зориулъя
Өө өө өө Тандаа бүхлээр зориулъя Өө өө өө
Таны бүтээсэн сайхан бүхнийг
Харахын тулд нүдийг минь нээгээч
Миний зүрхийг илүүгээр нээгээч
Тандаа зүрхээ бүхлээр нь зориулъя
Яруу сайхан дууллаар агуу Хааныг магтъя
Хамгийн дээд Нэгэний халхавчинд оршигч Нэгэн
Төгс хүчит Түүний хүч чадлаар амьдаръя
Тэр миний итгэлт Бурхан
Мөнхийн сайхан дууллаар ариун Хургыг дуулъя
Бурхдын Бурхан Эзэнд хоргодогч Нэгэн
Сүр жавхлант Түүний мөнхийн хайраар амьдаръя
Тэр миний итгэлт Бурхан
Миний Их Эзэн
Түүний хязгааргүй хайр
Миний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн
Гунигийн нулимс урсах үед
Миний тайвшрал болдог юм
Миний хайрын Их Эзэнийг магтан дуул
Миний авралын үндэс
Миний амьдралын Эзэн
Миний хайрын дуу минь
Ялагдах үед минь миний
Хүч чадал болдог юм
Миний агуу Их Эзэнийг магтан дуул
Цаг хугацаа өнгөрсөн ч хувирашгүйгээр
Миний зүрх сэтгэл Эзэнийг хайрлана
Хөгжилтэй өдөр ч бай
Гунигтай өдөр ч гэсэн
Бүгд мөнхийн Их Эзэнийг хайрлацгаая
Цаг хугацаа өнгөрсөн ч
Салхитай бороо орсон ч
Бүгд Ертөнцийн Эзэнийг хайрлацгаая
Миний Их Эзэний улс Түүний орших өргөө
Цус урсгаж авсан цуглааныг үргэлж хамгаалж байдаг
Их Эзэний цуглаан бол ер бусын улс юм
Нүдний цөцгий мэт энхрийлэн үргэлж хамгаалж байна
Энэ цуглааны төлөө нулимсаар бас гуйлтаар
Өөрийн амийг алдартал үргэлж үйлчлэх болно
Итгэгчдийн нөхөрлөлд цуглааны энэ амьдралд
Эзэнтэй хийсэн шинэ гэрээнд үргэлж хангалуун байдаг
Тэнгэрийн хүч сүр жавхлан хүртээсэн хайр ивээл
Үнэнтэй хамтаар үүрд мөнхөд Сион цуглаанд оршдог
Миний мөнхийн амьдралын өмч
Аминаас илүү эрдэнэ юм
Миний зорьж буй газрыг хүртэл
Надтай хамт байгаач дээ
Есүс рүү ойртож байна
Есүс рүү явж байна
Миний зорьж буй газрыг хүртэл
Надтай хамт байгаач дээ
Дэлхийн баялаг эрдэнэс болон
Алдар нэрийг үүрд орхиод
Бартаат замыг туулах хүртэл
Надтай хамт байгаач дээ
Есүс рүү ойртож байна
Есүс рүү явж байна
Бартаат замыг туулах хүртэл
Надтай хамт байгаач дээ
Харанхуй хавцлыг туулан өнгөрч
Түгшүүрт далайг гатлаад
Мөнхийн орны үүдийг хүртэл
Надтай хамт байгаач дээ
Есүс рүү ойртож байна
Есүс рүү явж байна
Мөнхийн орны үүдийг хүртэл
Надтай хамт байгаач дээ
Би хэн ч биш ээ Таны өмнө
Агуу Эзэн Аврагч Бурхан
Өчүүхэн миний төлөө
Та Өөрийнхөө амийг өгсөн
Миний үнэ цэнэ бол
Таны урсах цус
Миний бахархал
Таны үүрсэн загалмай
Би магтъя ариун нэрийг тань
Өргөл болж Тандаа үйлчлье
Урсах нулимс минь Таны төлөө
Уйлах зүрх минь ч Таны төлөө
Миний сүнс ивээл аваад
Гэмийн ачааг тайлж хаясанд
Гэм гунигтай энэ хорвоо ч
Ер бусын улс болон хувирлаа
Халлелүяа магтан дуулъя
Миний бүх гэм цагаатгагдсан
Есүс Эзэнтэй хамт байхад
Хаана ч байсан Их Эзэний улс
Их Эзэнтэй уулзахаас өмнө
Хол харагдсан Их Эзэний улс
Миний сэтгэлд байгуулагдан
Өдрөөс өдөрт улам ойртоно
Өндөр уул өргөн талд ч
Урцанд ч бай ордонд ч бай
Есүс Эзэнийг залсан газар
Хаана ч байсан Их Эзэний улс